С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ
2017-03-06

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаартэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 8 дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үүнээс 6 дүүрэгт нь МАН олонх болж, МАН-аас нэр дэвшигч Засаг даргаар томилогдсон. 2 дүүрэгт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Засаг дарга болсон. Баянзүрх дүүргийн хувьд 41 тойргийн 35 дээр нь сонгууль маргаангүй явагдаж, 35 төлөөлөгчийн эрхийг сонгуулийн хороо баталгаажуулсан  шийдвэрийг хотын даргад ирүүлсэн.Маргаантай 6 тойргийн  асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 5 сарын хугацаанд  Нийслэлийн Засаг даргын хувьд хүлээцтэй хандсан.  Харин энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Баянзүрх дүүргийн 6 тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан.

 

Миний бие энэ шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж,  Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулийн дагуу мандатаа  авч, бүрэн эрх нь баталгаажсан  төлөөлөгчидийн олонхи нь хуралдаад, засаг даргад нэр дэвшүүлж,албан ёсоор баталгаажуулж ирсэн Э.Бат-Амгаланг Засаг даргаар  томилох  шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл  өнөөдөр тус дүүрэгт  сонгуулийн тойргийн хорооноос мандатаа авч бүрэн эрх нь баталгаажсан  35 төлөөлөгчийн 19 нь МАН, 16 нь АН ын төлөөлөгч байна.  Засаг даргын захирамжаа пүрэв гарагийн орой Баянзүрх дүүрэг дээр очиж  Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан  тус дүүргийн  орлогч дарга, тамгын газрын дарга  болон албаны хүмүүст   сонсгосон.  Харин дүүргийн  засаг дарга Д. Пүрэвдаваа байгаагүй учраас баасан гарагийн өглөө дахин очиж танилцуулсан. Үүнийг Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч  болон тус намын гишүүд эсэргүүцсэн.

 

Өнөө өглөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн  үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.  Нийслэлийн засаг даргын хувьд  хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.“ хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин
Улс тор судлаач.:
За Монхэрдэнэ минь хохи чинь шуу.
2017-03-08
зочин:
шүүхийн штйдврийг хүндэтгэдгүй дагадаг биелүүлдэг бусуу? Том бна шү. Бусад н биелүүлдг ЭНЭ ХҮН ЗА ЯАЯ ГЭХЭВ ГЭЭД ХҮНДЭТГЭСН БОЛДОГ ААААННН
2017-03-07
зочин:
шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг хэн бэ энэ одоо биелүүлэх ёстой шүү дээ энэ бас сайхан хөлдүү гар байнаа уг нь гайгүй гэж боддог байлаа
2017-03-07
Зочин:
ene met chadvargui darga nariin bulkhaig unen zov shuusen shuux zasaglald bayrlalaa.ALIVAA YMAND SHAudarga ys yldagiig ene SHUUX XURLIIN TOGTOOL XARUULLAA.ENE MAH-IIN BULKHAIG ARD TUMEN XARLAA. ODOO ENE CHADVARGUI BATBOLD METIIN YMNUUDIIG OGCRUULZ AJIL XIIX ZADVARTAI XUNIIG TOMIL. 2017 ONII ERONXILOGCHIIN SONGUULD AH-IIN NER DEVSHIGCH YLAX BNO.
2017-03-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-06
Kkk:
Hundetgeed bhdaa yahve dee shuuhiin sgiidveriig ug duugui bieluuleh estoi bizdee ooriigoo hen gej bodood bgaa um
2017-03-06
Bidnii sanal:
Одоо Баянгол.Сухбаатар дуургуудийг дайраад эзэлээч.Дараа нь Сухбаатар аймгийг дайлаар морд.
2017-03-06
зочин:
Шүүх сайн байна,хуулийг уландаа гишгэдэг нөхдүүдийг болгож тавилаа даа
2017-03-06
Hyn.:
Hyn neree Togos odoo gedeg yumaa dyy.Chi ih hotiig udirdaj chadahgyi yum bna.Morio uya.Sandui bol harin hotiin hhed hotod olon jil ajillasan.Chams deer.Ajilaa ogoo
2017-03-06
Bayar:
Hotiin darga min shivshgee tarilaa daa.Yaj hotiinhnii nyyriig harnaa.Chi bas ogtsroh orgodloo ogvol shudraga boloh baih
2017-03-06
Irgen:
Ватболд Батамгалан 2 МАНийн нэрийг ингэж хорлож шороотой хутгаж бгаа юмуу.МАН аас зайл.Морио уя.Ийм тэнэгуудээр МАН дутахгуй.
2017-03-06
Bataa:
Еэ, Хотын дарга минь жинхэнэ ониго боллоо доо, Бат - Амгалан гэж 2 хоногийн Засаг дарга байжээ,
2017-03-06
монгол:
Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Хүндэтгэнэ гэж байхгүй. Аав, ээжээ бол хүндэтгэж болно.
2017-03-06
Данжаад Ми.:
МАН-ын дотор луухаанууд зориуд маанаг хүн тавьж ууж идэхдээ ашигладаг.
2017-03-06
Зочин:
Зөвлөх нэртэй зөнөглөчихсөн ба цаанаа хурдан хөөж зайлуул өөрөө тэнэгтэх ээ зогсоо
2017-03-06
Зочин:
Хуулийн зөвлөхөө ажлаасаа хал, бас сонгууль будлиантуулах гэж хор найруулахаа зогсоо.
2017-03-06
1988 onii MAN ii gishuun:
YOSTOI SOLIOTOI NOBSH YUM DAA CHI. NUUR HIIH GAZARGUI BOLLLOO.
2017-03-06
Иргэн:
Хундэтгэх бус бизлуулэх уурэгтэй
2017-03-06
Зочин:
Өмхий уяач минь шүүхийн шийдвэрийг хүндлэх биш заавал дагаж мөрдөж биелүүлдэг юм
2017-03-06
zochin:
Niislelchvvd iim hvneer zasag darga tabihaar yaana da ene ugaasaa chadahgvi
2017-03-06