Цацрагийг хэмжих багажтай боллоо
2017-03-06

 

НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс цөмийн цацрагийг хэмжих багажтай боллоо. МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас цацрагийн үүсгүүрийг илрүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагдах орчин үеийн 3 нэр төрлийн 4ш цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгсэл, батламжийн хамт т хүлээлгэн өглөө. 

 

Тус багажуудыг хяналт шалгалтад ашиглахаас гадна цацрагийн үүсгүүрийг эрэх, хайх, илрүүлэх, цацраг идэвхт изтопыг таних, аюулгүй болгох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих зэрэгт ашиглах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо болиод өгөө. Угаасаа л байсан юм. Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд оруулж өгсөн л юм байна. МХЕГ ингэж ядрах гэж бичиж нийтлэх юм ч олдохоо байгаа юу? Энэ байгууллагыг удирдаж байгаа эрхэмүүд бүгд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Сүүлийн үед ямарч хөрөнгө оруулалт байхгүй, байцаагчид нь нийгмийн баталгаагүй, уранхай ноорхой хувцас формтой өдөр хоногийг аргацааж байна. Хуулийн хүрээнд зааж тогтоож өгсөн цалин хангамжаа ч авч чадахгүй байна. Гэтэл төсөв хүрэлцээгүй гэх атал намын нэрээр хамгийн муу муухай, бусдын хүндлэлийг үл хүлээх зүгээр нэг архичин авлигач, худлаа ярьж хууран мэхлэхээс өөр чадваргүй нөхдийг авчраад л даргаар тавьж байна. Анх нэгдэсн тогтолцоонп шилжсэн үеээс хойш ийм айхавтар муу томилгоонуудыг өдий насыг наслахдаа үзсэнгүй ээ.
2017-03-07