Малайзчуудыг Хойд Солонгосыг орхин гарахыг хоригложээ
2017-03-07

 

Хойд Солонгос улсад байгаа Малайзын иргэдийг тус улсыг орхин гарахыг хориглосон шийдвэрийг удирдагч Ким Чен Ун гаргасан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

Энэ талаар Хойд Солонгосын Гадаад хэргийн яам Малайзын эрх баригчдад мэдэгдсэн байна.

 

Хойд Солонгос улсад ойролцоогоор хэдэн Малайзын иргэн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа  юм.

 

Малайзын эрх баригчид Куала Лампурын олон нисэх буудалд бусдад хорлогдон амиа алдсан Ким Чен Намыг үхлийг Пхеньян захиалсан хэмээн буруутгасан билээ. Уг хэргээс болж Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Ким Чолыг өчигдөр эх орноосоо албадан гаргасан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
КИМ ГУАЙ ХҮН БАРЬЦААЛЖ БАЙНА УУ ДАА ХАХАХХА
2017-03-08