Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2017-03-07

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурлыг  яаралтай зарлан хуралдуулжээ. Тус хурлаар УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.  Уг шаардлагад "Улс орны эдийн засаг, нийгэм, цаг үеийн болон иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид гарч болох хүндрэл бэрхшээлийг тал бүрээс нь авч хэлэлцээд энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

 

1.Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх.

 

2.Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг нэн тэргүүнд хянан үзэх арга хэмжээ авах.

 

3.Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд зохистой ажлын байрыг олноор бий болгох, хамгаалахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, овочтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

 

4.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа баталгаажуулж, Нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

5.“Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагад тавих хяналтыг эрс чангатгах.

 

Дээр дурдагдсан шаардлагын хүрээнд гурван талын зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 10-ны дотор хийх саналтай байна" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ахмадууд нь 55, 60 насандаа хүрсэн л бол тэтгэвэртээ гарч залгамж халаа болсон өчнөөн ажилгүй залуучууд байна тэдэндээ ажлын байраа гаргаж өгөх нь хэн хэндээ зөв байх шүү
2017-03-08
зочин:
МҮЭ ард түмнийхээ сайн дуу хоолой болж ажиллаасай. Шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тэтгэвэрийн насыг нэг сараар ч нэмж болохгүй, харин ч боломж байдаг бол наашлуулах хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж байгаа шүү. Монгол хүний дундаж наслалт 60-66 нас гэж саяхан ТВ-ээр ярьж байна лээ. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд дөнгөж нэг яс амрах нь уу гэтэл тэтгэвэрийн насыг нэмж болохгүй шүү дээ. Ард иргэдийн үр хүүхэддээ сурч боловсорход нь зориулж ариун цагаан хөдөлмөрөөсөө хоёр идэхгүй хоосон хонохгүй идэж өмсөхөө хасан байж банкинд хадгалсан жаахан хуримтлалаас нь татвар авна гэдэг шударга бус биш үү, тэгээд бас болоогүй 7 төрлийн татвар нэмнэ гэж яриад байхийн ард түмний амьдрал бол хүнд байна шүү дээ. МАН-ын амлалтууд юу болов тэтгэвэрийг үе шаттай нэмнэ гэсэн таг чимээгүй л байх юм, ТВ-ээр амлалтаасаа эсрэг л юм яриад байх юм
2017-03-08
Зочин:
ENE HED YUM HIIJ BGA YUMUU ARD TUMEN TSOHORCH BN
2017-03-08
Зочин:
Өөрийн хэдэн ахмадуудаа хүндлэдэггүй байж шаардана зөвшилцөнө ч гэх шиг
2017-03-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-07