”Саруул” захад гал гарчээ
2017-03-12

Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн хажууд байрлах "Саруул" захад бямбаас ням гаригт шилжих шөнө буюу гуравдугаар сарын 12-ны үүрээр гал гарчээ. Галыг Онцгой байдлын шуурхай албаас унтраасан байна. Захын хоёр давхарт гал гарч, гэр ахуйн барааны 2-3 тасгийн бараа шатсан байна. "Саруул" захын хоёр давхарт 15-16 орчим павилон түрээлэгч байдаг аж.

 

Одоогоор галын шалтгааныг тогтоохоор Онцгой байдлынхан ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин