Томуугийн дэгдэлтийг 14 хоногт зогсоож чадсан
2017-03-13

 ЭМ-ийн сайд А.Цогцэцэгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Ханиад томууны ид үед сурагчдын амралтыг сунгаж, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгох арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Хэр үр дүнтэй байсан бэ?

 

-Томуугийн оргил үеийн дэгдэлтийг 14 хоногийн дотор зогсоож чадсан. Энэ бол цогц арга хэмжээ авсны үр дүн байлаа. Нэгдүгээрт нь 0-5 насны хүүхдийн амбулториор олгох эмийг үнэ төлбөргүй болгосон. Хоёрдугаарт, 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд 3-5 хоногт цалинтай чөлөө олгосон. Дунд сургуулиудын амралтыг  сунгасан. Эдгээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн учраас бид ханиад, томууны дэгдэлтийг 14 хоногийн дотор нэг дахин бууруулж чадсан.

 

-Одоо хаврын улирал эхэлж, ханиад томуу дахин дэгддэг. Улирлын чанартай холбоотой ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх бол?

 

-ДЭМБ-аас гаргасан Эрсдлийн менежментийн төлөвлөгөө хийгдсэн байдаг. Энэ арга хэмжээнүүдийн бид амбулторийн нийт үзлэгийн дүнтэй харьцуулаад зохих арга хэмжээнүүдийг явуулдаг. Ер нь менингетийн халдварын ганц нэг тохиолдолд гарч байна. Ялангуяа дунд сургуулиудад, хүүхдүүд олноороо байдаг газруудад анхаарлаа хандуулж, дараагийн зөвлөмжүүдийг хүргүүлж байгаа.

 

-Засгийн газрын хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Манайд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин ямар байна вэ?

 

-Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.

 

-Эхийн эндэгдэл өндөр байгаа нь юутай холбоотой бол?

 

-Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй,  25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

 

-Хөтөлбөрийн хүрээнд хичнээн ажил хэрэгжих бол?

 

-Нийтдээ 115 арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэ, охид залууст эрүүл мэндийн боловсрол олгох, энэ насны үеийн  онцлог түвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тусална. Нярайн эндэгдэл, хүсээгүй жирэмслэлтийн асуудал, янз бүрийн өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх гээд олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Зөвхөн эрүүл мэндийн яам бус орон нутгийн Засаг захиргаатай хамтарч ажиллана.

 

-Хэдий хэмжээний санхүүжилттэй байх вэ?

 

-Энэ хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд 34.5 тэрбум төгрөгийн санхүүлжилттэй хэрэгжихээр тусгасан.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ichmeer ium hymyys buun asyydal devshyylj baij neg ium oroitoj hudulchuud bolij yz.
2017-03-13
Зочин:
чам шиг юм улирлын томууг угтаж вакцинаа оруулж ирж хийж чадахгүй 12 сарын дунд хүргэчээд олон долоон юм донгосох хэрэггүй цогоо гуай
2017-03-13
Зочин:
Чи зогсоолоо юу?! цаг агаар дулаараад улирлын томуугийн оргил үе нь өөрөө дууссаан малаа. Улирлын гэдэг үгийг ойлгож байгаа биз дээ
2017-03-13
Зочин:
Мэдэхгүй ээ
2017-03-13
Зочин:
baygalynkhaa jamaar dulaaraad zogsson bolokhoos chinii khiisen ajlyn ur dungees bish shu dee
2017-03-13