Зарим нутгаар цас орж, шуурна
2017-03-17

 

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

 

Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.




УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

Shuud.mn
Сонин хачин