Улаанбаатарт 2 хэм дулаан
2017-03-19

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2017 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 6-11 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин