Трамп: Ким Чен Ун үнэхээр муу хүн
2017-03-20

Ерөнхийлөгч Трамп анх удаагаа Хойд Солонгосын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Энэ талаар “www.foxnews.com” сайт мэдээлэв.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг “Үнэхээр, үнэхээр муу хүн” хэмээн тодорхойлжээ. Хойд Солонгос улс энэ амралтын өдөр хойдын эрдэмтдийн шинээр гаргаж авсан пуужингийн хөдөлгүүр туршсан билээ. Уг туршилтыг Ким Чен Ун өөрөө удирдан явуулсан бөгөөд “Энэхүү туршилт олон улсын шаардлагад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд туслах болно” гэж мэдэгджээ.

 

Пхеньян энэ сарын эхээр алсын тусгалтай дөрвөн ширхэг пуужин туршсан. Уг пуужингийн гурав нь Японы бүс нутагт газардсан билээ. Энэхүү үйл явдлын улмаас Өмнөд Солонгос улс хил орчимдоо пуужингаас хамгаалах “THAAD” төхөөрөмжийг байршуулсан бол Японы Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын агентлагийн уг асуудалд анхаарлаа хандуулан, хориг арга хэмжээгээ өргөжүүлэхийг шаардаж буй юм. “THAAD”төхөөрөмжийг байршуулах ажил ирэх сарын эхээр дуусах талаар Сөүлийн талаар мэдээлэв.

 

Харин Бээжин уг асуудалд ихээхэн нухацтай хандан “Пхеньяныг бодлогогүй үйлдэл дахин хийхгүй байх”-ыг уриалжээ.

 

Трампийн засаг захиргааг эсэргүүцэн пуужин туршсан болохоо Пхеньян мэдэгдсэн. Азид Хойд Солонгос эрх дураараа авирлаж буйг Трамп харсан ч тэрбээр өнөөг хүртэл чимээгүй байсан нь олны гайхшралыг төрүүлсэн билээ.

 

Тэгвэл Трамп Хойд Солонгосын талаар анх удаагаа мэдэгдэл хийв. Тэрбээр“Хойд Солонгос улс хөрш орнуудаа заналхийлж байна. Тэд үнэхээр тогтворгүй. Хойд Солонгос тун муухай авирлаж байна. Энэ бүхний ард Ким Чен Ун байгаа нь нэгэнт тодорхой” гэж мэдэгджээ.

 

Флорида мужийн Палп-Би дэх Мар-а-Лагогийн хувийн харшдаа Хойд Солонгосын талаар албаныхтай уулзалт зохион байгуулаад Вашингтон хот руу буцах үедээ Ерөнхийлөгч сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Япон улсад айлчлах үеэрээ “Хэрвээ Хойд Солонгос улс олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хөрш орнуудаа заналхийлсээр байвал АНУ хариуг нь барих болно. Энэ бол эхний бөгөөд эцсийн анхааруулга” гэсэн юм. Тэрбээр Токио хот дахь айлчлалаа өндөрлүүлээд Бээжин хотноо зочлохтой зэрэгцэн Пхеньян шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан билээ. Уг асуудлаар ноён Тиллерсон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Хэдий Пхеньян “пуужингийн хөдөлгүүр туршсан” хэмээн мэдэгдэж байгаа ч Япон, БНХАУ болон Өмнөд Солонгосын Засгийн газраас уг мэдээллийг батлах албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

Трамп 45 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах болно. Мөн би тус улсад айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болно” гэж мэдэгдсэн билээ. Харин уг мэдэгдлийн дараахан Ким Чен Ун “Трампийг хэзээ ч хүлээн авахгүй.  Уулзахгүй” гэсэн юм.

 

Обамагийн засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөө царцаахыг анхааруулж, шат дараатай хоригуудыг тавьж, тус улсыг олон улсаас тусгаарлах гол ажлыг хийсэн билээ. Хэдий Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсаас авдаг байсан бүх тусламжаас татгалзсан ч өнөөг хүртэл АНУ-тай зөрчилдсөөр байгаа юм. Ким Чен Ун шинэ оны өмнө “Хэрвээ бид цөмийн хөтөлбөрөө зогсоовол АНУ манай улс руу хамгийн эхэнд нэвтрэх болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Трамп мөн цаашид “Хойд Солонгосын асуудлаар илүү нухацтай хандах болно” гэв. Бээжин хотноо айлчилж буй Тиллерсон өчигдөр тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан юм. Тэд Хойд Солонгос болон тус улсаас ирэх цөмийн заналхийллийн талаар хэлэлцсэн байна. Тиллерсон “АНУ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөрөө улам чангаруулах болно” гэсэн бол Си “Пхеньяны цөмийн хөтөлбөр үнэхээр олон улсын тулгамдсан асуудал болоод байна” гэж мэдэгджээ.

 

Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамп твиттер хуудастаа “Бид ялах болно” гэж жиргэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Dashk:
Hoid solongos zugeer toron dotoroo arhirah hugshun arslan Yaj ch chadahgui Tegeed bas shudgui ee kkkk
2017-03-22
Зочин:
АНУ ДАА Л ТРАМП САЙН ХҮН .ГЭХДЭЭ ТЭРЭЭР КИМ ЧЕН УНААС ХАМААГҮЙ МУУ ХҮН.АМЕРКЧУУДЫН ЕРӨНХИЙ ТӨРХ,ЗАН СУРТАХУУН НЬ УГИЙН МУУГИЙН МУУ ХҮМҮҮС.
2017-03-21
Зочин:
Америкчууд жинхэнэ байгаа төрхөө сонгосон доо
2017-03-21
Зочин:
пуужин аюултай шүү
2017-03-20
zochin:
teneg uvgun buruu huneeree oroldoj bndaa Puujinduulah ni
2017-03-20
уншлаа:
Хүний муу сайныг уулзаж байж л мэднэ дээ. Холоос муулаад суувал дайсан жинхэнэ дайсан болно. Нүүр тулж уулзаж ярих бол орчин үеийн ямарч зэвсгээс илүү болчоод байна шүү
2017-03-20
t:
Tramp chadah bolovuu daa.
2017-03-20
kkkk:
MANAID NEG GANTS PUUJIN UGUHGUI L BAIH DAA .TALUIGAACH DASHBALBAR 4 TIISH NI HARUULAAD 4 SAIN PUUJIN ZOOCHOOD SUUJ BAIY GJ YARIDAGSAN
2017-03-20