45 зорчигчтой онгоц шатжээ
2017-03-21

 

Өмнөд Суданд зорчигч тээврийн онгоц газар дахь үедээ шатсан ноцтой осол гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг хэрэг Вау хотын олон улсын нисэх буудалд болсон байна. Нисэхийн багийнхан галыг шуурхай унтрааж, зорчигчдод тусламж үзүүлсэн аж. Шатсан онгоц “South Supreme Airlines” компанийх байжээ.

 

Галын улмаас 14 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэсэн гэнэ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

“Галын улмаас хүний амь нас эрсдээгүй болох”-ыг Нисэх буудлын менежер хэвлэлийн хурлын үеэр баталжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин