Цагдаагийн албаны хуулийн эх хувийг хүлээлгэн өглөө
2017-03-21

Гэрэл зургийг mpa.mn

 

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Хуулийн эх хувийг гардуулах арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардан авсны дараа үг хэлэв.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хамгаалах хууль зүйн боломжийг улам нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль нэн тэргүүнээ үйлчлэх болно.

 

Ингэснээр манай оронд эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Монгол түмэн ардын цагдаадаа итгэж , Монгол улс төрийн цагдаагаа дэмжин түшиж ирсэн ариун уламжлал цагийн эрхэнд алдрах учиргүй. Төрийн түшиг, түмний өмөг болсон цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд аз хийморь, цог залийг эрхэмлэн ерөөе” гэлээ.

 

Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэр, Цагдаагийн байгууллагын тугийг үдэн гаргаж, хүндэтгэлийн танхимд байршууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
enkhbastar:
Ene odoo huuchin komnist arga bairlal haragdaad neg namiin udirdlagan door orso met sandaad yamar ewgui yum be. Huursun garuud ih boljee
2017-03-26
Arai arai:
Arai arai
2017-03-24
Xxx:
Zugeer l neg noorog zaas bizdee. Yamar ih zardal gargadag yum be
2017-03-21
Зочин:
ene teneguud bur yu khiiji buygaa chi medekhee baylaa , batlasan bukh khuulia ingewel yasan yum be?
2017-03-21
Зочин:
ene teneguud bur yu khiiji buygaa chi medekhee baylaa , batlasan bukh khuulia ingewel yasan yum be?
2017-03-21
дандар:
ёоо ёстой тэнэг яана ааа
2017-03-21