Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн өдөр /2017.03.20/ 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Тухайлбал БЗД-ийн нутаг Оросын оршуулганы газрын хойд замд T.Mark-2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 11 настай А-г мөргөж гэмтээжээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газрын засмал замд амины H.Mighty маркийн автомашины жолооч Б нь H.Aerospace маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн байна.
Архангай аймгийн хашаат сумын нутаг Жаргалант багийн Суурь гэх газар шороон замд Ж жолоочтой улсын дугааргүй мотоцикль онхолджээ. Ослын улмаас мотоциклийн жолооч Ж-н амь нас хохирсон байна.
Мөн өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг саатуулсан байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |