Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ
2017-03-22

2017 оны 03 дугаар сарын 21-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 271 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 209 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 4, мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 32 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

БЗД-ийн нутаг Наран их дэлгүүрийн хойд замд T.Mark X маркийн автомашины жолооч Б нь T.Pruis 20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч С, Э нарын 4 хүн гэмтсэн бол Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Баруун Бүрэн гэх газарт шороон замд T.Prius 20 маркийн автомашин онхолдож жолооч Д-н амь нас хохирсон.

 

Хөдөө орон нутгийн замд тэр дундаа Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шууран цаг агаарын нөхцөл хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот болон бусад аймаг, сумд руу гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

 

Мөн Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

 

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул эрхэм зорчигч, жолооч та бүхэн онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин