Арилжааны банкуудын активыг үнэлнэ
2017-03-22

 
 
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд арилжааны банкуудын активт үнэлгээ хийлгэхээр болсон байна. Үнэлгээг олон улсад туршлагатай нэр хүнд бүхий байгууллагаар хийлгэх нөхцөлийг ОУВС-аас тавьжээ. Энэ үнэлгээг энэ онд багтааж хийх юм байна. Энэ үнэлгээний дүнг үндэслэн цаашид банкны салбар хийх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг ОУВС-ын захирлуудыг зөвлөлөөр хэлэлцэхээс өмнө Монголбанкнаас активын үнэлгээг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн талаар Төв банкнаас мэдээллээ. 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Erdoo ingeed boloo
2017-03-22