ЕБС-иудын “Үдийн цай” шаардлага хангахгүй байна
2017-03-24

Гэрэл зургийг mpa.mn

 

Өнөөдөр НМХГ-ын сургалтын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өглөө.

 

Тус шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг 6 байгууллагат хамтран явуулсан байна. Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургууль хамрагджээ. Шалгалтаар:

 

  1. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй.


2.Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчсөн. 


3. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын  35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй. 


4. Сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зөрчил илэрчээ.


Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.  Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, тарагаар/ үйлчлэхээр болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ёстой ичмээр юм өгдөг ш тээ
2017-03-24
зочин:
Хувийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд болон төрийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын үдийн цай хөтөлбөр чанар муутай шаардлага хангахгүй хүнсээр хангаж байгаа талаар БСШУЯам яагаад арга хэмжээ авахгүй байна вэ БСШУЯамны сайд нь, дэд сайд нь, төрийн нарийн бичгийн дарга нь юу хийж сууна юу ажлаа хийж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ
2017-03-24