Жуд Лоу осол гаргажээ
2017-03-24

 

Британийн нэрт жүжигчин Жуд Лоу осол гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр мөнгөлөг саарал өнгийн “Mercedes-Benz SL380” машинаараа санамсаргүйгээр өмнөө зогсч байсан машиныг мөргөжээ.

 

Ослоор ямар нэгэн хүн гэмтэл аваагүй гэнэ.

 

Жүжигчин эр осол гаргасныхаа дараа мөргөсөн машиныхаа жолооч руу залгаж, хохиролыг 100 хувь барагдуулсан байна.  Жуд твиттертээ “Тун муу” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин