Шерил хүүтэй боллоо
2017-03-26

 

Британийн нэрт дуучин Шерил амаржиж, хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 33 настай дуучин бүсгүй хүүтэй болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн байна.

 

Тэрбээр найз залуу Лиам Пейн болон бяцхан хүүгийнхээ зургийг нийтлээд “Аз жаргал дөнгөж эхэлж байна” гэж бичжээ.

 

Шерил энэ сарын 22-нд Лондон хотноо амаржсан аж.

 

Тэрбээр найз залуугаасаа 10 насаар эгч юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин