Трамп охиноосоо зөвлөгөө авна
2017-03-30

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн охин Иванка Трампийг өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон дотор өөрийн гэсэн ажлын өрөөтэй болж буй тухай түүний өмгөөлөгч мэдэгдсэн билээ.

 

Хэдий тэрбээр Цагаан ордонд өөрийн гэсэн өрөөтэй болж байгаа ч гэсэн “төрийн албан хаагч биш, ямар ч цалин авахгүй” гэдгээ мэдэгдсэн юм.

 

Мөн Иванка төрийн нууц материалтай танилцах эрхийг аав нь олгосон билээ.

 

Тэгвэл Иванка ирэх долоо хоногоос ажилдаа орох гэнэ. Тэрбээр эхний ээлжинд аавдаа зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар тэрбээр “Би сайн дураараа эдгээр ажлуудыг хийх болно. Би хийсэн зүйлийнхээ төлөө ямар нэгэн цалин авахгүй” гэж мэдэгджээ.

 

Трамп өмнө нь Иванкагийн нөхрийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэр бүлийн АНУ болж дээ.
2017-03-30