Иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэв
2012-01-10

Улс төр ид буцалж, хороо, дүүрэг гэлтгүй булхай өрнөж байна. Үүний нэгэн тод жишээ нь өнгөрөгч амралтын өдөр болсон Баянзүрх дүүргийн 7 болон 15 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал юм. Засаг захиргааны анхан шатанд өөрийн хүнээ тавьж, өөртөө үйлчлүүлэх сонирхол эрх мэдэлтэн, дарга нар байдгийг энэ хурал нотоллоо. Дээр дурдсан хороодын ИНХ-ын ээлжит хурал нь иргэдийн зүгээс ихээхэн маргаан дагуулсан үйл явдал болсон байна. Учир нь тэдгээр хороодын иргэд уг хурлын үйл ажиллагаа нь хууль бус болсоноос гадна иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж хурлын үйл ажиллагааг эсэргүүцсэн ажээ. Баянзүрх дүүргийн зарим хороо 2008 оноос хойш өнөөг хүртэл Засаг даргаа томилж чадахгүйгээр улс төржсөн байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг намын харьяалалын шалтгаанаар иргэдээс сонгогдож ирсэн хорооны Засаг даргыг томилохгүйгээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж хуулийн аль ч зүйл заалтад байхгүй албан тушаалтныг өөрийн хүмүүсээр дур мэдэн хэдэн жилийн хугацаанд томилон ажиллуулсан байна. Иргэдээс багагүй шүүмжлэл ирсний эцэст өнгөрөгч амралтын өдөр ИНХ хурлаа хийж хууль бус үүрэг гүйцэтгэгчийг жинхэлжээ. Гэвч ИНХ нь бас л хууль зөрчсөн байна. Хуульд заасан хурал зарлах хугацаанд хурал зарлаагүй, хурал зарлахдаа нийт иргэдэд бус зөвхөн МАН-ын гишүүдэд зар тараасан, хурлын товыг өөр өөрөөр зарлаж иргэдийг төөрөгдүүлсэн, тус хороонд оршин суудаггүй хүмүүсийг хуралд оролцуулсан, дүүргийн Засаг даргын өмнө нь хууль зөрчиж томилсон хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хүчээр жинхэлсэн, иргэдийн хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэх боломжийг хаасан зэрэг хууль зөрчсөн олон асуудлаар иргэдийг бухимдуулсан дээрх хороодын ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэж иргэд захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон ажээ. Уг нь бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгдэх ёстой хорооны Засаг даргыг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг хууль зөрчин өөрийн хүнээ томилохын тулд өрсөлдөгчгүйгээр “үүрэг гүйцэтгэгч”-ээ жинхлэх үйл ажиллагааг алсаас зохион байгуулсан байна. Ямар ч өрсөлдөгчгүйгээр ийнхүү хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхэлж, түүний эсрэг санал өгөх бүх боломжийг хаасан уг үйл явдлыг тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн сонгуулийн өмнөх бохир бэлтгэлээ хангаж чадсан, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн, иргэдийнхээ эрх ашгийг дорд үзсэн, тэдний эрхийг хаасан бусармаг үйл явдал боллоо хэмээн иргэд гомдоллож байна.
Shuud.mn
Сонин хачин
МАНАН г одоо хэн тоож сонгох вэ дээ. Нохой ч тоож шиншихгуй шуу дээ
2012-01-10
Batzorigoo bolio chi
2012-01-10
Батзоригоо болиочээ
2012-01-10