Хүний аминд ”хүрсэн” халаа сэлгээ
2017-03-30

 

Хүний амьдралд асуудал ар араасаа гарч л байдаг, даваад л гардаг. Гэхдээ нөхөж баршгүй гарз бол хүний амь.

 

Улс төрийн нөхцөл байдлыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан мэдээллийг бид зөвхөн гадаад орнуудад болсон үйл явдал, мэдээллээс харж байсан. Ихэвчлэн бурхан шашны орон Түвдэд өөрийгөө шатааж байх нь олонтоо байдаг. Түүнээс бус энэ үзэгдэл бидний дунд болно гэж зарим маань төсөөлөөч үгүй биз.

 

Ярих, бичихээс ч зүрх шимширмээр эмгэнэлтэй хэрэг Завхан аймагт гарчээ. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө галдан шатааж, амиа егүүтгэлээ.  Талийгаач Т нь “Сумын Засаг дарга хууль зөрчин ажлаас халлаа” хэмээн бухимдаж байжээ. Гэр бүлийнхнийн нь тайлбарласнаар төрийн албан хаагч эмэгтэй “ажлаасаа халагдсан” гэх шалтгаанаараа өөрийгөө шатаан амиа алдсан байна.

 

Эдийн засаг хямралтай, иргэн бүр зээлтэй байгаа. Ажлын байр тогтвортой байж, нүд ирмэхийн зуургүй хугацаа нь тулчихдаг зээлээ хугацаанд нь төлж байх нь  айл бүрийн амар тайван амьдрах баталгаа болоод байгаа энэ үед ажилгүй байх нь нэг хэсэгтээ асуудал хэдий ч хүн л хойно зохицуулаад шийдчихдэг.

 

Өнөөдөр цалин хангамж нь хамгийн тогтвортой ажил төрийн алба болоод байгаа. Тиймээс ч иргэд төрийн алба руу хошуурдаг. Төрийн албан хаагч болохийн тулд сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөгчөөсөө өндөр оноо авсан байх шаардлагатай.  Гэхдээ энэ сонгон шалгаруулалт шударга явагддаг гэдэгт итгэхэд бэрх. Учир нь сонгууль бүрийн дараа төрийн алба бужигнаж, халаа сэлгээ орон даяар өрнөдөг.  Үе үеийн парламент, Засгийн газар  гарч ирэхдээ “Нэг ч хүнийг ажлаас халахгүй. Харин алдаа гаргасан тохиолдолд мэргэшсэн албан хаагчийг томилно” ярьдаг. Яам, агентлаг зэрэг төрийн албанд томилогдсон дарга нар ажлаа хүлээж аваад, халаа сэлгээнээс ажлаа эхэлдэг нь бичигдээгүй хууль. Өмнөх ажилтнуудыг өөлж, өөрийнх нь хүсэлтээр ажлаа чөлөөлүүлэхээр шахаж гаргаад, шахааны нэгнийг шинээр томилдог.  Нэн ялангуяа тухайн байгуулагад ажиллаж байгаа санхүүгийн ажилтан, боловсон хүчингүүд хамгийн түрүүн ажлаа хүлээлгэж өгдөг. Үүнийг захын хүн мэдэх хэдий  ч энэ гаж тогтолцоо ямар ч төрийн үед үйлчилсээр ирсэн.

 

Хэвлэлийн мэдээллээр талийгаагч эмэгтэйн ажлаас халагдсан шалтгаан  төрийн албаны сонгон шалгаруулалтаас үүдэлтэй аж. 2015 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнд  гурван хүн өрсөлдсөнөөс хамгийн өндөр оноо буюу 73-ыг Н.Нямжав, 70 оноог Б.Одхүү, 65.67 оноог талийгаач Т авсан. Харин сумын Засаг дарга нь төрийн албаны шалгалтад хамгийн бага оноо авсан байсан Т-г ажилд томилсон. Тухайн үед өндөр оноо авсан Н.Нямжав Засаг даргынхаа шийдвэрийг  эсэргүүцэж, гомдол гаргаж хүлээж авсангүй. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа шинээр томилогдсон Засаг дарга нь аймгийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Н.Нямжавыг ажилд авснаар Т-г ажлаас чөлөөлжээ.  Хоёр жилийн өмнөх асуудал шинэ Засаг дарга томилогдсоноор сөхөгдөж, халаа сэлгээ явагдсан нь намчирхал, танил талтай холбон яригдаж байна.

 

Хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, ажил явагдахаа болилоо гэж хэдэн жилийн өмнөөс л иргэд шүүмжилсэн. Улстөржилтөөс болоод нэг жалга довныхон талцаж, бие биедээ харж чадахгүй хүрсэн ч гэдэг. Төрийн албанд орно гэдэг сонгон шалгаруулалтын оноо бус  нам, Засаг солигдохоос шалтгаалж байгааг дээрх эмгэнэлт явдал илчилж байна.

 

Эдүгээ талийгаач эмэгтэйн өөрийгөө шатаахад хүрсэн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох байх. Харин үүний цаад шалтгаан болох намчирхал, улстөржилтийн гаж нөлөөг арилгах үүргийг төр хүлээх үү.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
uuniig tr sumiin fargaas amig ni nexii
2018-04-06
зочин:
ажлаасаа сонгон шалгаруулалтаас болоод халагдчихлаа гээд гэртээ ирэх үед нь эр нөхөр нь хүлээцтэй хандаж, дэмжиж тусалсан болов уу, уурлаж хашхичиж, дарамталсан ч юм билүү, ажил яах вэ өр ээл яах вэ хө тэгж байгаад болно биз, дахиад боломж гарах биз, хоёулаа хамтдаа л хичээх л хэрэгтэй байна гэх зэргээр тайтгаруулсан болов уу, хэрэв тэгсэн бол стресс бухимдал дээр нь дарамт, гэр бүлийн хүчирхийлэл ч амьиа хорлоход нөлөөлсөн юм билүү, гэх мэтээр элдэв бодол хөврөх юм
2017-03-31
Зочин:
Өөрсдийхөө бурууг өөр зүйл рүү чихэж буруу мэдээлэл өгөхөө болиоч ээ АН-ын анархистуудаа. 28 жил төрд ажилласан Тэтгэвэрт гарахад 1 жил дутуу хүнд юун яасны сонгон шалгаруулалт вэ? Ажлын байрыг нь хадгалж ажиллуулах ёстой. Сонгон шалгаруулалт ч явуулах ёсгүй шүү дээ. Бас тэгээд 2 жилийн өмнөх сонгон шалгаруулалтын үр дүнгээр хүний ажлыг солих ямар ч журам байхгүй . Завханд намчирхал хэрээс хэтэрч хүний амиар удаа дараа тоглож байна. ЗГ хариуцлага тооцох хэрэгтэй дээ. Үе үеийн дарга нар хүн халж солиж л байсан. Гэхдээ хүний аминд хүрч байсан удаагүй.Хар мөртэй хог новшнууд орон нутгийн удирдлагад гарж дээ
2017-03-31
Зочин:
Өөрсдийхөө бурууг өөр зүйл рүү чихэж буруу мэдээлэл өгөхөө болиоч ээ АН-ын анархистуудаа. 28 жил төрд ажилласан Тэтгэвэрт гарахад 1 жил дутуу хүнд юун насны сонгон шалгаруулалт вэ? Ажлын байрыг нь хадгалж ажиллуулах ёстой. Сонгон шалгаруулалт ч явуулах ёсгүй шүү дээ. Бас тэгээд 2 жолийн амнах сонгон шалгаруулалтын үр дүнгээр хүний ажлыг солих ямар ч журам байхгүй . Завханд намчирхал хэтэрч хүний амиар удаа дараа тоглож байна. ЗГ хариуцлага тооцох хэрэгтэй дээ. Үе үеийн дарга нар хүн халж солиж л байсан. Гэхдээ хүний аминд хүрч байсан удаагүй.
2017-03-31
Zochin:
28 jil turd ajillasan hun garahad tuhain hunii setgel zui ymar boloh bilee.
2017-03-30
зочин:
ажлаас халагдах, үхэх 2 ялгаагүй болсныг энэ 2 намынхан ойлгох хэрэгтэй,мэдэгдээгүй хэдэх хүний амьдрал сүйрснийг хэн мэдлээ
2017-03-30