24 хүнтэй хөлөг онгоц сураггүй боллоо
2017-04-02

 

Өмнөд Солонгосын “Stellar Daisy” гэх тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болсон талаар Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Уг хөлөг онгоц далайд гарсан тухайгаа өнгөрсөн баасан гаригт Уругвайн улсын удирдлагуудад мессежээр мэдэгдсэн байна.  Хөлгийн нийт урт 312 метр аж.

 

Сураггүй болоод буй хөлөгт нийт 24 хүн байгаа юм. Тэдний 16 нь Филиппинийн иргэн бол бусад нь Өмнөд Солонгосын иргэд гэнэ. Албаныхан хөлөгтэй холбоо тогтоохоор ажиллаж байна.

 

Уругвайн тэнгисийн цэргийнхэн сураггүй болоод буй хөлгийг олохоор ажиллаж эхэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин