Ерөнхий сайд Ерөнхийлөгч болно
2017-04-03

 

Сербийн Ерөнхий сайд Александр Вучич энэ амралтын өдөр зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

 

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд 50-аас дээш хувийн санал авсан байна. “Сонгуулийн ирц хүрсэн учир дахин сонгууль явуулахгүй” хэмээн албаныхан мэдээлэв.

 

Ерөнхий сайдын гол өрсөлдөгч гэгдэж байсан байсан Саша Янкович 14 хувийн санал авсан бол Любиса Прелетасевич есөн хувийн санал авчээ.

 

Вучич сонгуулийн санал хураалтын өмнө “Хэрвээ би сонгуульд ялвал Серби улсыг Европын холбооны гишүүн болгоно” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин