АТГ 970 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
2017-04-04

Авлигатай тэмцэх газар 2017 оны 03 дугаар сарын 20-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 633 иргэниий хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 970 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

 

Өнгөрсөн 14  хоногт нийт 539 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 434 нь зөрчилгүй байсан бол 49-г нь буцааж, 41-г нь анхааруулсан бол 6-г нь ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар 431 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Системийн нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат, Барилга хот, байгуулалтын яамны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэболд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Захиргааны хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нарын зэрэг 434 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

 

Өнгөрсөн хоёр долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Завхан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ чинь л холио солио дуусаагүй гэдгийг хэлж байна даа. Нам дагасан амьдралаа гэж
2017-04-04