Исламын улс: Трамп бол усан тэнэг
2017-04-05

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл гол дайсан гэгддэг АНУ-ын талаар мэдэгдэл хийсэн талаар “www.businessinsider.com” сайт мэдээллээ.

 

Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу аль Хассан аль-Мухажер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг “Усан тэнэг” гэж хэлсэн байна.

 

Тэрбээр “Бид тун удахгүй Америкийг устгах болно. Америкийн эрх баригчид Сири, Иракийг сайн мэдэхгүй мөртлөө ямар ч утгагүй цэргийн ажиллагаа явуулдаг” гэж мэдэгджээ.

 

Трамп Ерөнхийлөгч болсоноос хойш анх удаагаа Исламын улс Америк болон Цагаан ордны тэргүүний талаар мэдэгдэл хийж буй юм.

 

Алан хядах “Аль Кайди” бүлэглэл өнгөрсөн сард Трампийг “Цагаан ордны тэнэг” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин