“Тусгаар тогтнол”-ыг 3333 сурагч тунхаглав
2017-04-05

Гэрэл зургуудыг MPA.mn

 

"Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй юм байна. Ойн хүрээнд тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа.

 

Тус сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагчид 16 бадаг шүлгийг гурван сарын турш бэлдэж цээжилсэн байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгаж, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг мэдрүүлэх, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг сурталчлан таниулахыг зорьсон болохыг  зохион байгуулагчид хэлж байлаа.

 

Сурагчид нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийг уншихдаа Монгол Улсын газрын зураг хэлбэртэй болон жагсаж үндэсний хувцсаараа гоёсон байв.

 

"Оюуны ундраа" цогцолбор сургуульд нийт 3500 хүүхэд суралцдаг бөгөөд энэхүү арга хэмжээнд 3333 сурагч оролцлоо.

 

Г.Тэгшсүрэн

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гоё харагдаж байна
2017-04-05
Naagii:
Talbai deer undesten undestenii huvtsastai baahan huuhduud baisan. iim goyo yum bolson yum bain. huuhed bur goyo haragdaj baisan. zarimtain zurag avhuulsan. uzej chadaaguin toogui toogui.
2017-04-05
mgl irgen:
saihan arga hemjee boljee.Samsaa sharhirmaar
2017-04-05