Санкт-Петербургийн халдлагын дараа Парис хамгаалалтаа нэмэгдүүлэв
2017-04-07

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд террорист халдлага болж, 14 хүн амиа алдаад байгаа.

 

Тэгвэл Францын нийслэл Парис хотын цагдаагийнхан террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэн, метро болон галт тэрэгний буудлуудаар үйлчлүүлж буй сэжигтэй этгээдүүдийг түр  саатуулах зэргээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж эхэлжээ.

 

Парис хотноо өмнө нь террорист халдлага гарч, 130 хүн амиа алдсан билээ.

 

Парис хотын метрогоор үйлчлүүлэх гэж байсан 20 орчим насны залууг цагдаагийнхан саатуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Залуу гартаа цүнх барьсан байсан бөгөөд цагдаагийн ажилчдыг шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

 

Цагдаагийнхан залууг цүнхээ шалгуулахыг шаардсан ч тэрбээр татгалзсан байна. Цүнхнээс тэсрэх бөмбөг зэрэг хориотой зэвсэг олдоогүй болохыг албаныхан баталсан ч цагдаа нарын ажилчид туслалцаа үзүүлэхийг иргэдээсээ хүсчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
tsagdaa nariin ajilchid:
YAANA DAA TSARAI MUUTAI BAIJ ER ERGUULJ NUUREE BARAH CHADAL MUUTAI BAIJ ORCHUULGA HIIJ MAHAA ZULGAAH GEDEG L CHAM DEER BOLJ BAINA DA .DELGERTSETSEEEEG .YADAHDA GERIINHEN NI UNSHAAD HEELEED UGCH CHADDAGGUI YUM BAIH DAAA
2017-04-07