Үсээ засуулахад тохиромжгүй
2017-04-08

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 12. Санчир гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бурханы өдөр бүр сайн харин муу бүхэн үйлийн үртэй холбоотой гэдэг
2017-04-08
Зочин:
Будда бээр сэтгэл зөв бол өдөр бүр өлзийтэй, зүг бүр сайн гэжээ. Та нар хаанаас хэнээс ийм юм аваад хүнийг мунхруулж зоригийг нь мохоож байдгийн 21 р зуун гарчаад байгаа шүү
2017-04-08