Стокгольм хотноо халдсан этгээдийг баривчилжээ
2017-04-10

Шведийн нийслэл Стокгольм хотноо энэ сарын 7-нд ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан билээ.

 

Уг халдлага хотын төв гудамж болох Дротнингатанд болсон юм. Халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн бэртжээ.

 

Гэмт этгээд иргэдийг машинаараа дайрсаныхаа дараа хэргийн газраас зугтаасан билээ. Тус улсын Ерөнхий сайд уг хэргийг “террорист халдлага” хэмээн мэдэгдэж, хотын төвийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийг үүрэгджээ.

 

Хяналтын камерын тусламжтай халдлага үйлдсэн этгээдийн гадаад төрхийг тогтоож, хэвлэлээр цацаад байсан юм.

 

Тагнуулынхан шуурхай ажиллаж халдлага үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Халдлага үйлдсэн этгээд Узбекстан улсын иргэн гэнэ. Тэрбээр ямар нэгэн террорист бүлэглэл болон шашны бүлэглэлтэй холбоотой гэх мэдээллийг хараахан олоогүй байна. Мөн цагдаагийн газраас түүний хувийн мэдээллийг нууцалж буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин