“Эртний нүүдэлчдийн хот”-ыг нээнэ
2017-04-11

 

Монголын Үндэсний музейд “Эртний нүүдэлчдийн хот суурины соёл”  үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

 

Уг үзэсгэлэнд Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийгдсэн Хүннүгээс Хятаны үед холбогдох  археологийн олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг дэлгэх ажээ.

 

Тухайлбал Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд, Хятаны үед холбогдох  шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж асан үр тариа, Заамарын бунхант  булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг үзэсгэлэнд байршуулах юм байна.

 

Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт ажээ.

 

Үзэсгэлэн энэ сарын 12-нд буюу маргааш 12.00 цагт Үндэсний музейд нээгдэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин