Мөрөн сумын 32 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ
2017-04-11

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа.

 

 

Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.

 

 

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

 

 

Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ одоо яасан бүдүүлэг тэнэг юм хийгээд байнаа. Ингэхээ болиочээ!!!
2017-04-11
Зочин:
36 000 ХҮНИЙ НЭГ ӨДРИЙН ЦЭВЭР БОЛОН АХУЙН УСНЫ ХЭРЭГЦЭЭ ХЭД ВЭ? ЭНЭ ХҮМҮҮС НЭРВЭГДЭГСЭД ГЭВЭЛ ТЭДНИЙ ӨДРИЙН ХООЛ ХҮНС, БИЕ ЗАСАХ ГАЗАР, ОРОГНОХ ОРОМЖ БАЙР ГЭЭД БОДОЛЦОХ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ БИЙ. ЭНД БЭЛТГЭЛИЙН ХУВЦАСТАЙ ХҮМҮҮСИЙН Л БӨӨГНӨРӨЛ Л БАЙНА.
2017-04-11
ХУДЛАА ШОУДАХАА БОЛИМООР ЮМ.:
ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ЭНЭ ТЭНЭГ ШОУГАА БОЛИМООР ЮМ. АРД НЬ МӨНГӨ Л ИДЭХ, УГААХ АРГААС ХЭТРЭХГҮЙ. ТЭРНИЙ ОРОНД ЯГ АСУУДАЛ БОЛОХОД БАЙГУУЛЛАГУУД НЬ БЭЛЭН БАЙГААГ ШАЛГАЖ, ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСЭЭР НЬ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ. НААД ЗАХ НЬ ЭМНЭЛГИЙН БЭЛЭН БАЙДАЛ ГЭЭД ЭНД ТЭНДЭЭС ХЭДЭН МАЙХАН АВЧИРЧ ХАЯГ ХАДАЖ НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРДАГ. ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ГАМШГИЙН ҮЕД ТЭР МАЙХАНУУД ЧИНЬ ЭМНЭЛЭГТ БАЙХГҮЙ, ЦАХИЛГААН ҮҮСГЭВЭР БАЙХГҮЙ, ЮУН ХҮН АВРАХ, БООЛТ, ХАГАЛГАА ХИЙХ, ХУДЛАА ШОУДАХАА БОЛИМООР ЮМ. ИРГЭД Ч ГЭСЭН. ИЙМ ТЭНЭГ ЮМЫГ НЬ ДЭМЖИЖ ОРОЛЦОХОО БОЛИМООР ЮМ. 36 000 ДЭГСДҮҮЛСЭН ТОО.
2017-04-11