Хью Жекмэн хуримынхаа ойг тэмдэглэв
2017-04-12

 

“The X-Men” цувралын од, холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн өчигдөр хуримын ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сард мэргэжил нэгт Дебора Ле Фарнестэй Мельбурн  хотноо нууцаар хуримласан юм. Тэд 1995 онд телевизийн олон ангит “Correlli” цувралд хамтран тоглож, удалгүй болзох болжээ.

 

Жүжигчин эр эхнэрээсээ 11 насаар дүү билээ. Хос хуримынхаа 21 жилийн ойгоор теннис тогложээ.

 

Жекмэн инстаграмдаа “21 жил. Гайхалтай. Би чамдаа маш их хайртай” гэж бичсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин