Шархадсан цэргүүдийн зургаа нь эмнэлгээс гарчээ
2017-04-13

 

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн  хээрийн сургуулилт хийж байх явцад байлдааны гар гранат дэлбэрч, хоёр цэргийн албан хаагч амь эрсдэж, найман цэргийн алба хаагч хүнд гэмтсэн.

 

Шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч эхэлжээ. Тодруулбал өчигдөр /2017.04.12/ 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарчээ. Харин өнөөдөр 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна.

 

Яаралтай хагалгаа хийлгэж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байна.

 

П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
eruul enxiig xusie saixan medee bna
2017-04-14