Хур тундас орно
2017-04-16

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 7-9 градус дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин