“Эх бөмбөг” 90 террористыг устгажээ
2017-04-17

 

АНУ түүхэндээ анх удаагаа  хамгийн том, цөмийн бус бөмбөг болох “GBU-43”-ийг өнгөрсөн пүрэв гаригт террористуудын эсрэг ашигласан билээ. Тус улс уг бөмбөгийг 2003 онд туршсанаас хойш довтлогоонд ашиглаагүй болохыг Пентагон уламжлав.

 

Уг бөмбөгийг тус улсын эрх баригчид “Эх бөмбөг” хэмээн нэрийддэг бөгөөд “GBU-43” нь нийт есөн метрийн урттай, 10 тонн жинтэй аж. Пентагон уг бөмбөгийг Афганистан дахь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд цохилт өгөхөд ашигласан байна. 

 

Тэгвэл уг цэргийн ажиллагааны үеэр Исламын улсын 90 дайчныг устгасан талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис мэдээллээ. Сайд “Террористуудын эсрэг хийсэн цэргийн ажиллагаагаа тун амжилттай боллоо. Бид хүссэн үр дүндээ хүрч чадлаа. Цэргийн ажиллагааны ачаар Афганистан дахь террористуудын хүч харьцангуй суларсан” гэж хэлжээ.

 

“GBU-43”-ийг амжилттай туршсаны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдийг хүлээн авч, “Би дайчдаараа бахархаж байна” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hahaha
2017-04-17
XAMID KARZAI -N YG:
AFGHANISTAN ULSYN ERONXIILEGCH XAMID KARZAI - ENE BUMBUG BAIGAA OLOOGYI, ISLAMYN BYLEGLEL NOTSTOI XOXIROL AMSAAGYI GEJ XELEV…
2017-04-17