Монгол охин Шведэд оюуны чадвараа гайхуулав
2017-04-17

 

Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг  Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын  эзэн болжээ.

 

Тэрбээр нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилжээ. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, тэрбээр нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ.

 

Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байсан.

 

“Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн дараачийн шат тавдугаар сарын 13-нд болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mundag bainaa. Door muulaad bga zalhuu hirtei humuus usand orj hirneesee salval taarna.
2017-04-17
Зочин:
Tsus ni l mongol bh. Busdaar Bol Sweden bn lee
2017-04-17
Zochin:
Ene okhin zugeer l 1 helterkhii.mongol orond uunees ch iluu mongol zaluus baigaa gedegt ted shveduuditgekhgui dee.
2017-04-17
Зочин:
Bichlegiig ni uzsen. Bayar xurgie!!!
2017-04-17