Г.Цагаандарьт 13 саяар байшин авч өгчээ
2017-04-17

 

Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэй хоёр охины хамт амьдрах газаргүй болж Толгойт өртөөнд хоног төөрүүлж байсан. Түүнд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн билээ.

 

Хандивын аяны хүрээнд 17 сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөний 13 саяар нь байшин худалдан авсан байна. Одоогоор байшингийн дотор заслын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд удахгүй Г.Цагаандарьт түлхүүрийг нь хүлээлгэн өгөх ажээ.

 

Байшингийн заслын ажилд ХСИС- ийн 107-р цагдаа дамжааны сонсогчид болон олон сайхан сэтгэлт хүмүүс тусалж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Итгэл сэтгэлийн гүүр сан гээд нетээр хайвал олдоно
2017-04-18
Зочин:
Мөн шүү дээ эмээг байшинтай болгосон
2017-04-17
zochin:
bish baihaa
2017-04-17
Zochin:
Ene nogoo tsai zardag emeeg baishitai bolgoson ohin mon uu ! Ah i duudee tuslamaar bna ! Yaj holbogdoj boloh vee
2017-04-17
зочин:
Итгэл сэтгэлийн гүүр сан гээд нетээр хайвал олдоно