Интернэт хэрэглэгчид Дутертег шилдэг удирдагч гэв
2017-04-18

 

Америкийн “TIME” сэтгүүл жил бүр уламжлал болгож Дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийг онлайнаар тодруулдаг билээ.

 

Тэгвэл уг санал асуулгад Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте тэргүүлсэн талаар тус сэтгүүл өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.  Нийт саналаа өгсөн иргэдийн таваас илүү хувь нь “Филиппинийн Ерөнхийлөгч бол дэлхийн нөлөө бүхий эрхэм” хэмээн саналаа өгчээ.

 

Харин удаах байранд Канадын Ерөнхий сайд Жастин Трудо, Ватиканы тэргүүн Францис, тэрбуман Билл Гейтс, “Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг нар тус бүр гурван хувийн санал авчээ.

 

Тус сэтгүүл дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн зургийг цахим сайтдаа нийтэлж, зурагны дор тийм, үгүй гэх хоёр сонголт тавьжээ. Уншигчид уг эрхмийн зургийг хараад сонголтоо хийсэн аж. Санал хураалт сарын хугацаанд явагдаж өчигдөр албан ёсоор дуусч, ялагчийг зарласан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин