54 хүүхэдтэй эр
2017-04-18

 

Пакистаны баруун хойд хэсгийн Куетта мужид 54 хүүхэдтэй эр амьдардаг талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Абдул Мажед Менгал гэгч 70 настай бөгөөд зургаан эхнэртэй гэнэ. Тэрбээр нийт 54 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь 34 настай бол хамгийн бага нь хоёр настай аж.  

 

 

Тэрбээр 18 настай байхдаа гэрлэж, дараа нь таван эхнэр авчээ. Абдул 20 хүү, 22 охинтой бөгөөд 12 хүүхэд нь золгүй тохиолдлоор нас барцгаасан талаар тэрбээр өгүүлжээ. “Надад их хэцүү байдаг” хэмээн тэрбээр ярьсан байна.

 

Тэрбээр ачааны машины жолооч бөгөөд хөвгүүдийнхээ хамтаар ачаа зөөж, гэр бүлээ тэжээдэг гэнэ.

 

 

“Би хүүхдүүдээ тэжээхийн тулд бүгдийг хийдэг. Дахин хүүхдээ алдахыг хүсэхгүй байна. Маш их шаналсан. Хүүхдүүдээ өдөр бүр баярлуулахыг хүсдэг. Намайг хэтэрхий олон хүүхэдтэй хэмээн буруутгадаг. Үнэнийг хэлэхэд хүүхэд бол аз жаргал бэлэглэгч. Их ачаалалтай ажлаад гэртээ ирсэний дараахан хүүхдүүдээ хараад л би аз жаргалтай болдог” хэмээн ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
дэндүү:
одоо болимоор юмаа
2017-04-18
ХЭХЭ:
БАЛИАР МУУХАЙ ЛАЛ
2017-04-18