Э.Ганболор “Хуба хаяа” үйлдвэрийн рекламанд тоглохыг хүсэв
2017-04-19

“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг.

 

 

Тухайлбал  “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор тус үйлдвэрийн “Чацарганы охь” хэмээх бүтээгдэхүүний хэрэглэгч бөгөөд  чацарганы охь нь хоол боловсруулалтын системийг сайжруулж, залуужуулах үйлчилгээтэй болохыг үр дүнд нь мэдэрсэн тухайгаа хэлж байсан.

 

Тэрбээр байнгын хэрэглэдэг “Хуба хаяа” үйлдвэрийн “Чацарганы охь” хэмээх бүтээгдэхүүний рекламанд тоглох хүсэлтэй буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Улмаар “Хуба хаяа” үйлдвэрийн ажилтнуудад уламжилж өгөхийг фенүүдээсээ хүсжээ. Мөн уг хүсэлтээ илэрхийлсэн видео бичлэгийг нь “Хуба хаяа” үйлдвэрийн ажилчдыг хартал түгээхийг фенүүдээсээ хүссэн байна.

 

 

Дашрамд дуулгахад “Хуба хаяа” чацарганын үйлдвэрийн “Хуба хаяа хаврын ядаргааны эсрэг бослоо” амталгаат худалдааны өдөрлөг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн сарын тавдугаар сарын 14 хүртэл бүтэн сарын хугацаанд Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрт явагдаж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин