Ники Минаж халдлага болсон гүүрэн дээр клипээ хийжээ
2017-04-20

Их Британийн нийслэл Лондон хотын Вестминстерийн гүүрэн дээр террорист халдлага болж, дөрвөн хүн амиа алдаж, 50 орчим хүн бэртсэн билээ. Тэгвэл уг халдлага болсон гүүрэн дээр Америкийн уран бүтээлч, реппер Ники Минаж клипийн зураг авалтаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Репперийн Вестминстерийн гүүрэн дээр хийсэн “No Frauds” дууны клип өчигдөр  20.00 цагийн орчимд “www.youtube.com” сайт дээр байршжээ. Уг бүтээлийг 10 цагийн дотор 3,306,894 хүн үзсэн байна.  Клип албан ёсоор нийтийн хүртээл болсны дараа интернэт хэрэглэгчид репперийг халдлага болсон гүүрэн дээр клипээ хийснийг эрс буруутгажээ.

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн дайчин Халид Масуд гэгч уг гүүрээр гарч байсан иргэдийг дайраад парламентын ордны зүг явж байхдаа цагдаа нарын гарт амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин