Хурууны хээгээр ирц бүртгэдэг болгоё
2017-04-21

Гишүүд хуралдаандаа суух нь хойрго, ирцийг 51 болгох гэж хуралдаан зохион байгуулагчид ийш тийш утас цохин гүйлддэг нь энгийн үзэгдэл. Харин МАН үнэмлэхүй олонхи болсноор хуралдааны ирц бүрдэхгүй хойшлох тохиолдолд гараагүй нь сайн талтай.  Сонгогч бид ч ирц бүрдээгүйн улмаас чуулган хуралдаж чадахгүй, улмаар төрийн шийдвэр хойшилдгийг зогсоох гэж нэг намыг парламентад үнэмлэхүй олонхи болгосон. Харин энэ асуудлаар Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын шинэ гишүүдийн нэг Б.Оюун-Эрдэнэ спикерт хандан горимын санал гаргалаа. Тэрбээр:

 

-Би УИХ-д орж ирээд нэлээн хэдэн сар болж байна. Хууль батлагдах процесс ямар дэгээр яваад байна вэ? Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн ирц тааруу байх юм. Хурууны хээгээр ирц бүртгэдэг болъё. Гишүүд хуралдаандаа ирэхдээ хойрго юм. Хэрвээ хурууны хээгээр ирцээ бүртгэдэг болвол маш том өв, дэг болно гэлээ.

 

Хэрэгжүүлэх эсэх нь УИХ-ын даргын мэдэх эрх. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин