Оны эхний гурван сард 16542 эх амаржжээ
2017-04-22

 Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар 16542 эх төрсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2501 төрөлтөөр буюу 13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Төрсөн эх, эмнэлгийн төрлөөр /2017 оны 3 сарын байдлаар/

 

 

Хүүхдийн эрүүл мэнд:

 

2017 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 16642 хүүхэд амьд төрсөн нь  өнгөрсөн оны мөн  үеэс 2499 хүүхдээр буюу 13.1 хувиар  буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 8589 буюу 51.6 хувь нь хүү, 8053 буюу 48.4 хувь нь охин  байна.

 

Амбулаторийн тусламж үйлчилгээ:

 

2017 оны эхний 3 сарын байдлаар  нийт 4 274 866  үзлэг  хийгдсэн бөгөөд үүний 28.7 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 48.8 хувийг өвчний учир амбулаторит, 9.6 хувийг диспансерийн үзлэг, 12.9 хувийг гэрийн үзлэг тус тус эзэлж байна.

 

 

 

Стационарын тусламж үйлчилгээ

 

Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар 212506 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэн 1559913 ор хоног ашигласан байна. Орны фонд ашиглалтын хувь 82.9, дундаж ор хоног 7.3 байна.

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвтэн эмчлүүлэгч 6557, ор хоног 54673 тохиолдлоор тус тус буурсан байна. Эмнэлэгт нас баралтын хувь 2.5-аар буурч, хоног болоогүй нас баралтын хувь 0.4-аар нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин