Аюулгүй зөвлөл Хойд Солонгосыг сүрдүүллээ
2017-04-24

 

Хойд Солонгос улс энэ сарын 15-нд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан Японы тэнгис рүү дунд тусгалын пуужин харвасан билээ. Уг пуужин зорьсон газраа хүрч чадалгүй хөөрсөн даруйдаа дэлбэрсэн юм.  Тэгвэл НҮБ-ын дэргэдэх Аюулгүй зөвлөл Пхеньян пуужин туршсан асуудлаар өнгөрөгч амралтын өдөр шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

 

Аюулгүй зөвлөл Пхеньяныг олон улсыг заналхийлэхгүй байхыг сануулж, цөмийн туршилт хийхгүй байхыг шаарджээ. Пхеньян цөмийн туршилт хийх нь Солонгосын хойгт эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй байгааг Аюулгүй зөвлөлийн гишүүд тус улсад сануулсан байна.

 

НҮБ дэх АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли “Хэрвээ Хойд Солонгос бидний шаардлагыг биелүүлэхгүй, олон мянган хүнийг заналхийлсэн хэвээр байвал бид тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ улам чангаруулах болно” хэмээн мэдэгджээ.

 

Пхеньян өнгөрсөн оны нэгдүгээр сард цөмийн туршилт хийсний хариуд НҮБ, АНУ болон барууны зарим орнууд тус улсад үзүүлэх бүхий л тусламжаа зогсоосон билээ.

 

Мөн Хойд Солонгосы нөлөө бүхий эрхмүүдийг хар дансандаа оруулж, гадаадад эзэмшдэг дансыг нь царцаасан юм.  

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин