Хоёр танхимтай парламент одоохондоо шаардлагагүй
2017-04-25

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Зөвлөлдөх санал асуулга явагдаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгын талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29-30-ны өдөр болно. УИХ намрын чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан. Энэ хуулиар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ч юм уу, газрын, төсвийн тухай эсвээс тухайн нутгийн ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар асууж болно гэж хуульчилсан. Зөвлөлдөх санал асуулга гэдэг нь ард иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгоод хэлэлцүүлэх хэлэлцүүлгийн шат. Манай улс төлөөллийн ардчилалтай орон. Зөвлөлдөх санал асуулгын хуулиар  санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэдийн саналыг сонсож байгаагаараа онцлогтой. УИХ-аар хэлэлцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай 6 том асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байна. Би энэ зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэхийг дэмжиж байгаа. Бид сум, баг, хороон дээр очоод уулзалт хийж, ярихаар хэдхэн тооны идэвхтэй иргэд л ирдэг. Санамсаргүй түүврийн арга бол өөрөө нийгмийн бүх төлөөлөл байгаа юм. Сонголтын хувьд зөв. Харин зөвлөлдөх санал асуулгын дараа дээрх агуулгаар шууд өөрчлөлт оруулна гэж ойлгож болохгүй. Хэлэлцүүлгийн үе шат байгаа. Иргэдийн саналыг л сонсох гэж байгаа хэлбэр. Асуудлыг хэлэлцсэний дараа ард иргэдээс саналыг нь авна, улс төрийн намуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллана. Дараагаар нь ард нийтийн санал асуулга явуулж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуулгад парламентын хоёр танхимтай байх асуудал тусгагдсан байна лээ.  Үүнийг та дэмжиж байна уу?

 

-Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болжээ. Том асуудлыг өөрчилж болохгүй гэж боддог. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын зэрэг төрийн байгуулалтын харьцаатай холбоотой, цаашлаад Монгол Улсад хариуцлагын тогтолцоог өөрчлөхтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулж болох юм. Хоёр танхимтай парламент одоохондоо шаардлагагүй гэж бодож байна. УИХ Засгийн газрынхаа ажлыг хийлгэхгүй байна гэж бид ярьдаг. Гэтэл парламент хоёр танхимтай болвол нэг нэгнийхээ ажлыг хийлгэхгүй байх зөрчил үүснэ. Тиймээс хэдэн жилийн дараа дахиад л нэг парламент руу явах уу.  Харин Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог, Засгийн газрынхаа эрх үүргийг нэмэгдүүлэх зэргийг өөрчилж болох юм гэж бодож байна.

 

-Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн  засаглалтай болъё гэж байна. Та санал нийлэх үү?

 

-Миний хувьд одоогийн парламентын засаглалаа улам боловсронгуй болгох асуудлыг тавих хэрэгтэй гэж бодож байна. Бид өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж бодож болно. Гэтэл сонгогдсон эрхэм хамгийн муу хүн байвал яах вэ? Тиймээс бүх зүйлд олон талаас нь хандах ёстой. Бид парламентын засаглалыг боловсронгуй болгох асуудлыг л ярьж байна.

 

-Ерөнхийлөгч бол  ард түмнээсээ сонгогдсон эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг. Хэрвээ парламентаас сонгогдох болбол энэ утга нь алдагдах юм биш үү?

 

-Манай улс дөрвөн жилд гурван сонгууль хийж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд аливааг хардаг. Улс орны холын бодлогыг хардаггүй. Тиймээс гүйцэтгэх засаглалаа хүчтэй болгоё гэж байгаа юм. Парламентын зарим эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэхээр ярьж байна. Парламентын сонгодог тогтолцоотой оронд гүйцэтгэх засаглал нь хүчтэй байгаа юм. Парламентын сонгодог тогтолцоотой оронд гүйцэтгэх засаглал нь хүчтэй байдаг.

 

-Парламентын засаглалтай орны хувьд гүйцэтгэх засаглал нь давуу эрхтэй байх нь сөрөг үзэгдэл биш үү?

 

-Бас л хүнээсээ шалтгаална. Засгийн газрын тэргүүнээр бизнесмэн нөхөр томилогдоод компанийнхаа хүмүүсээр танхимаа бүрдүүлвэл яах вэ, эсвэл бизнесийн бүлэглэл Засгийн газрыг бүрдүүлвэл яах гэсэн хоёр талтай асуудал гарч байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Удахгүй парламент нэртэй луйварчдыг орвонгоор нь устгах болно!!!!
2017-04-25
Зочин:
Чи юугаа мэддэг юм
2017-04-25
dsn:
idej uuj luivardaj suuhad odoohondoo 2 tanhim hereggui gej bn uu togtohoo ?
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! Хууль хэрэгжих хугацаа цаг байдаггүй төр үү? Хууль хэлэлцлээ баталлаа шууд л авчих гээд ядчих юм ядаж 1сарын дараа гэж сануулж хэрэгжүүлмээр юм. Ард түмнээ сонсдогггүй төр гэж юу байсан юм.дур зоргоороо хийрхэлээр асуудалд ханддаг иргэдийг хохироодог ард түмнийг бага ч гэсэн бодсонгүй !!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25
Зочин:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!!
2017-04-25
Авто машин импортлогчид хугацаа өг !!!!:
Авто машин импортлогчид хугацаа өг !!!! ХУУЛИЙГ ХЭДНЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ НЬ БИШ...ТЭР 5-САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР ТООЦОО НЬ ХИЙГДСЭН МАШИНУУДАА ЗҮГЭЭР ОРУУЛЧААЧЭЭ ТОМЧУУДАА!!!!!
2017-04-25