Цөөн хүн амтай улсын хувьд нэг танхимтай байх нь зөв
2017-04-26

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэг энэ сарын 29, 30-нд Төрийн ордонд болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ул суурьтай хандаж байгаа гэдгийг эн түрүүнд хэлье.УИХ-ын дарга М.Энхболд “ ...Ард түмнээсээ асууж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг өмнө нь ч,одоо ч илэрхийлсээр байгаа. ”Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах журмын тухай хууль”, “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль”-ийн хүрээнд ард түмнээсээ асуух бэлтгэл ажил явагдаж байна.Энэ долоо хоногийн Бямба,Ням гаригт тохиолдлоор түүвэрлэж авсан 1570 хүний дунд төрийн ордонд хэлэлцүүлэг явна. Эдгээр хүмүүсээ тус бүр 15 хүнээр багцалж хуваах юм. Ингээд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн ард түмнээсээ асуух асуултаа тодорхойлно гэж ойлгож байгаа.Энэ хэлэлцүүлгийн зорилго нь иргэд,олон нийтдээ санал асуулга явуулах хэрэгтэй эсэх,хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол ямар өөрчлөлт хийх шаардлагатай эсэхэд мэдээлэл өгөхөд чухал ач холбогдолтой юм.УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн,Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч,профессор Н.Жанцанноров,Тэргүүн хамба Д.Чойжамц,МҮХАҮТ-ын тэргүүн Б.Лхагважав,”Монфемнет” ТББ-ын зөвлөх Д.Сүхжаргалмаа зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг төрийг төлөөлөн ажиллаж байна. Бүрэлдэхүүнд нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын гишүүд орсон. Мөн Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг Үндсэн хуулийн байгууллагууд бүгд оролцож буй гэдгийг тэмдэглэе.Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган  УИХ-д танилцуулна. Ийм шат дараалалтай, өргөн үйл ажиллагааны үр дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ монголчууд бид хамтдаа шийдэх нь.

 

-Асуулга дотор Ардын их хурал хоёр танхимтай парламенттай болох эсэх тухай асуулт байсан Үүнийг та дэмжиж байна уу?

 

-Миний дэмжих дэмжихгүй байр суурь тийм чухал биш болов уу.Аливаа асуудалд байр суурь илэрхийлэхдээ тэгэх ёстой, ингэх шаардлагатай гэж хэлэх гэж буй бол тухайн асуудлаараа мэдээлэлтэй, тэр мэдээллээ боловсруулж, харьцуулж мэдлэг болгосны дараа үгээ хэлэх нь зүйтэй гэж боддог. Хоёр танхимтай парламентын талаар нилээд сонсож,сонин хэвлэлээс уншихын зэрэгцээ, гадны парламентын тогтолцоотой газар дээр нь танилцах боломж ч бас олдсон. Бас туршлагатай гишүүд,улс төрчдийн энэ талаарх санаа оноо чухал байдаг. Энэ бүхнээ базаад хэлэхэд хоёр танхимыг гол төлөв холбооны улсууд сонгосон байх юм билээ.

 

Манайх шиг цөөн хүн амтай,нэгдмэл нэг улсын хувьд нэг танхимтай байх нь зөв юм болов уу. Мөн ард иргэдийн  маань дунд хоёр танхимтай парламентыг төдийлөн дэмжихгүй хандлага давамгайлж байна. Харин гишүүдийн тоог нэмбэл парламент илүү дархлаатай, гадна дотны нөлөөнд автахгүй байх боломж бүрдэнэ гэдэг санаа оноог дотроо дэмждэг. Гэхдээ ард иргэдтэйгээ нэгдмэл ойлголттой болох шаардлагатай гэж боддог доо.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
hi
2017-04-28
Худлаа инээсэн хуурамч:
юмнууд гишүүн болж энд тэнд хүүхдээ хурган дарга болгож явдгийг зогсоох шаардлагатай. Ард түмэнд ээлтэй засаглал хэрэгтэй 2 танхимтай Ерөнхийлөгчийн засаглал. Та нар байн байн хуураад болоод явна гэж горьдож байна уу??????????????????????
2017-04-26
Өвгөн:
Сарантуяа мэтэд хүнд болно, мэдээж. Ард бидэнд бол ээлтэй л дээ
2017-04-26
Зочин:
2 tanhimtai baih ni zuv.
2017-04-26
Анхаа:
Та нар тэгээд ганц танхимаа зайдлаад сууж байх санаатай юу
2017-04-26
Зочин:
2 танхимтай байх нь ямар ч байлаа гэсэн зөв шүү Энэ муухай луйвар, хулгай, эх орон ард түмнээ боддоггүй хувиа хичээсэн хулгайч луйварчдын санаагаа хэрэгжүүлэхэд урхи болно.
2017-04-26
Иргэн:
Хуц яасан хуцмал хулгайч вэ?
2017-04-26
124578945:
НҮҮРЭЭ ТАТУУЛСАН ХОГИЙН СӨЛӨР АВГАЙ ЮУ хуцаад байнаа. АРД ТҮМЭН АРАЙ ӨӨРИЙГ БОДОЖ БАЙГАА ТЭНЭГ ЭМГЭН МИНЬ
2017-04-26
Зочин:
Болимоор юм аа. Ард түмний нэрийг хэдий болтол барих юм бэ? Дээд доод 2 танхимтай байх нь зөв гэдэг тал дээр маш олон хүн санал нэгтэй байгаа шүү. Өөрсдийнхөө хэдэн суудал, эрх ямбаа авч үлдэх гээд арчаагаа алдах юм аа
2017-04-26