Гурван хүүхэд гэмтсэн осол гарлаа
2017-04-26

Өнөөдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн хоёр автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарлаа. Ослын газарт цагдаагийн алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

 

Зам тээврийн ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгсэнийг алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна.

 

Иймд иргэд дээрх чиглэлд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд сахилга соёлтой оролцохыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин