“United Airlines” компани дахин асуудалд оржээ
2017-04-27

 

Америкийн агаарын тээврийн “United Airlines” компани дахин нэгэн дуулианд холбогдлоо.

 

Тус компанийн Лондон хотоос Чикаго хотноо хүрэх нислэгээр тээвэрлэн явж байсан Саймон нэртэй молтогчин туулай амиа алдсан аж. Уг туулайг ачих хэсэгт тээвэрлэн явж байсан бөгөөд онгоц газардсаны дараахан Саймоныг амиа алдсан болохыг эзэн нь мэджээ.

 

Туулайн өндөр 90 см бөгөөд Америк руу шинэ эзэддээ очихоор уг нислэгээр зорчиж явсан гэнэ. Энэхүү үйл явдлын дараа “United Airlines” компанийн удирдлагууд туулайны асран хамгаалагчаас уучлалт гуйсан бөгөөд цаашид алдаагаа уг давтахгүй хэмээжээ.

 

2015 онд нислэгийн үеэр 35 тэжээмэл амиа алдсан байна. Эдгээр амьтдын 14 нь “United Airlines” компанийн нислэгийн үеэр амиа алдсан болохыг Амьтны эрхийг хамгаалах төвөөс мэдээлэв.

 

Энэ сарын эхээр тус компанийн ажилчид Ази гаралтай үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцаж, олныг цочирдуулсан билээ.

                                                                                                                    

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
delgertsetseg gedeg nertey ene setguulch baynga utga aguulga , khel bichgiin durmiin aldaa khiikh yum
2018-10-11