Ливерпүүл клуб шинэ өмсгөлөө танилцууллаа
2017-04-28

Дэлхийн хамгийн олон дэмжигчтэй хөлбөмбөгийн багуудын тоонд багтдаг Английн Ливерпүүл клуб 2017-2018 оны улирлын эхний өмсгөлөө танилцууллаа. Тэд талбайдаа хийх тоглолтдоо энэ  өмсгөлөө өмсөх бөгөөд зах, ханцуйн хэсэгт цагаан өнгийн оруулга хийж өгсөн нь тун чамин болжээ. Харин хаалгачийн өмсгөл бүхэлдээ ногоон өнгөтэй болсон байна. Мэдээж багийн ивээн тэтгэгч Standard Chartered-н логог энгэрт нь байршуулсан бол зүүн дээд талд нь багийн лого, баруун дээд талд нь үйлдэрлэгч компанийн логог хийсэн байна.

 

Энэхүү өмсгөлийг ирэх 5-р сарын 19-өөс эхлэн албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Одоо албан ёсны вэб сайтаараа дамжуулан захиалга авч эхлээд байна.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин