Парламентыг хоёр танхимтай болгох уу
2017-04-30

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулга өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд болж өндөрлөнө.

 

Энэ хүрээнд Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэн оролцож байгаа. Эхний өдөр анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ажиглагчид оролцсон.

 

 

Мөн зөвлөлдөх уулзалтад оролцогчид 49 хэсэгт хуваагдан “Монгол Улсын Их Хурал,Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн гурван сэдвээр нэг бүрчлэн хэлэлцүүлэг хийсэн юм.

 

Сэдэв тус бүрээр нэгдсэн хуралдаан явагдаж, хэсгүүдийн бэлтгэсэн асуултад экспертүүд хариулт өгөв. Ийнхүү зөвлөлдөх уулзалтын эхний өдрийн хэлэлцүүлгүүд явагдсан.  

 

Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” сэдэвт зургадугаар сэдвийн танилцуулгаар эхэлнэ. Тус сэдвийн хүрээнд нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёрдугаарт Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” зэрэг сэдвээр хэсгүүдийн хэлэлцүүлэг, нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх юм. Зөвлөлдөх санал асуулгын үеэр сэдэв тус бүрээр давуу болон сул талуудыг харьцуулсан тэнцвэртэй материалуудыг танилцуулж байгаа бөгөөд оролцогчид эдгээр асуудлыг нээлттэй зөвлөлдөн хэлэлцэж, хэлэлцүүлгүүдийн төгсгөлд оролцогч бүр нууц санал хураалтаар саналаа өгнө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Nogoo zuun ymaand jargan uxanga gedeg shig ym bolox vii
2017-04-30
Зочин:
Дээд доод хоёр танхимтай хууль тогтоох байгууллага болгох хэрэгтэй. Доороо хэлэлцдэг , дээрээ баталдаг. Тэгэхгүй бол нэг хүн, нэг хүн компанид зориулсан хууль ямарч хяналтгүй төрж байна. Байгууллага гэдэг нь УИХ төр барихгүй гэсэн үг. Хүчтэй ерөнхийлөгчийн засаглал ус агаар мэт хэрэгтэй байнаа.
2017-04-30
Зочин:
За энэ ажил жон хуу болжээ!! Манайхан их хэлэлцвэл буруу тийшээ явуулах талруу орж байгаа нь тэр!
2017-04-30
Зочин:
За энэ ажил жон хуу болжээ!! Манайхан их хэлэлцвэл буруу тийшээ явуулах талруу орж байгаа нь тэр!
2017-04-30
Зочин:
За энэ ажил жон хуу болжээ!! Манайхан их хэлэлцвэл буруу тийшээ явуулах талруу орж байгаа нь тэр!
2017-04-30
Зочин:
төрийн сүлдийг өөрчлөх талаар ярихгүй юм болов уу?
2017-04-30
Зочин:
нэг нь дээр дээ мөнгө байхгүй гэсэн биздээ. тийм олон хүн яаж тэжээх вэ?
2017-04-30