Автомашины онцгой албан татвар өнөөдрөөс нэмэгдэнэ
2017-05-01

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгаа бий. Иймд Засгийн газраас суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмэх шийдвэрийг гаргасан.

 

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулж онцгой албан татварыг нэмэгдүүлэх, мөн хос тэжээлт, цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татварыг 40-250 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

 

Автомашины онцгой албан татварын хэмжээг нэмснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэдэг тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргаад буй.

 

Харин автомашин импортлогчид төсвийн тодотголоор  автомашины онцгой албан татварыг 50 хувиар  нэмэх болсон нь бизнес эрхлэгч хоёр мянган иргэний  амьдралыг “сүйрүүлж” байгаа хэрэг гэж үзэж буйгаа хэлсэн.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ман буруу зүйл хийлээдээ
2017-05-01
монгол:
4-р сарын 14-с өмнө машин захиалсан иргэд гааль дээрээс машинаа бүү ав иргэдийг хохироосон МАН-с хохирлоо нэхэмжил
2017-05-01
монгол:
4-р сарын 14-с өмнө машин захиалсан иргэд гааль дээрээс машинаа бүү ав иргэдийг хохироосон МАН-с хохирлоо нэхэмжил
2017-05-01
монгол:
зах дээр сургаар нь нэмсэн байсан хуучин машин хүртэл үнэ нь нэмэгдсэн энэ л монголын зах зээлийн зарчим хэзээ ч үнэ нь буухгүй дээ хараарай
2017-05-01
balbar:
tatvar nemheer importoor mashin oruulj irehni bagasna daa tegvel ene oloh gej bgaa olon terbuma olj chadahguil bolu da
2017-05-01